Буйр нуурт живсэн автомашинуудыг татан гаргахад оролцсон аврагчийг урамшуулжээ

2021 оны 1 дүгээр сард Халхгол сумын Буйрын нуурт 7 хоногийн зайтай 2 тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг 02-р сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.

Татан гарган авах ажиллагааг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллаж тус хоёр автомашиныг татан гаргасан байна. Тодруулбал, тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *