ОХУ-д амьтдад зориулсан коронавирусийн эсрэг анхны вакциныг бүртгэжээ

ОХУ-д амьтдад зориулсан коронавирусийн эсрэг анхны  вакциныг бүртгэсэн байна.

Уг вакциныг Россельхознадзорын Малын эрүүл мэндийг хамгаалах төвд гарган авчээ. “Карнивак-Ков” нэртэй уг вакцины эмнэлзүйн туршилтуудыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нохой, муур, үнэг, усны булга зэрэг амьтад дээр туршжээ.

Судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн бүх амьтанд 100 хувь коронавирусийн эсрэг биет үүссэн байна. Эрдэмтэд вакцин хийснээс хойш дархлаа хэр удаан тогтдогийг үргэлжлүүлэн судалж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: tass.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *