Б.Жаргалсайхан: 100 хувь алдагдалтай ажиллачихаад ХБ-наас авсан зээлээ яаж төлөх юм бэ

Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголоор “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл”-д Голомт банкнаас дамжуулан зээлдүүлсэн төслийн талаар хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлэгт, “Буян” ХХК компанийн хувьцаа эзэмшигч Б.Жаргалсайхан оролцсон юм. Учир нь “Буян” ХХК Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд “Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл” төсөлд 14 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд Голомт банкнаас авсан ч, үлдэгдэл 16 тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа юм.

Зээлийн эргэн төлөлтийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр түүнийг зээлээ хэзээ, хэрхэн төлөх тухай нь асуухад:

Өнөөдөр зөвхөн хувийн хэвшлийн зээлийн тухай ярьж байна. Энэ нь ч зөв. Сэтгэлийн хөдөлгөөнд автагдаад бизнес хийнэ гэж явж байгаа хүмүүс олон. Үнэндээ бизнес хийгээд явах орчин маш хэцүү. Зүрх үхэж байна. Та намайг энэ зээлийг яагаад төлөхгүй байгаа юм бэ гэж байна. Би үнэндээ төлмөөргүй байна. Ноолуурыг БНХАУ руу 30 хувь алдагдагдалтай нийлүүлж байна. Дээр нь банкны өр зээл гээд дарамт их байна. Би ХБ-наас авсан энэ зээлийг үнэндээ төлмөөргүй байна, ажил хийх боломж олгоогүй шүү дээ. 100 хувийн алдагдалтай явж байж бид цаашдаа яаж ажиллах юм бэ?” гэв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *