“Амиа алдсан байлдагчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно”
Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийж байна.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна.
Хуулийн дагуу байлдагч Б-ын ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө. Мөн саяхан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан дүрмийн бус зөрчлийг шалгаж, холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан” гэлээ.
Bid vr hvvhedee hatuujiltai h nees vg sonsoh biye daah chadwartai bolgoh gej ywuuldag bolohoos hohiroo gej ywuulaagvi
Хэдэн төгрөг авах гэж амиа золиосолж тангараг өргөж зэвсэгт хүчний жагсаалд хөл тавиагүй болой.Тэр байлдагч цэрэгжилт тааруу байж болно.Манай зэвсэгт хүчний офицёруудыг бэлтгэдэг сургуульд маш их өөрчлөлт хийх цаг болжээ. Цэрэг,цагдаа,хүчний байгууллагаас халагддаг хурагдаа,гёнёралуудыг БХИС-руу томилодогоо зогсоомоор.
Тийм ҮБХИС-д оны ялгаа их илэрдэг
Заримдаа байх ёстой ч гэж хэлэх нь холгүй л байдаг гэсэн
Said n ogtsor