УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан нарын зохион байгуулсан барилдааныг бөхчүүд ч таалсангүй

Энэ жилийн Науырзын баярын бөхийн барилдаан хоосон шахам болж өнгөрчээ. Учир нь нутгийн бөхчүүдийн ихэнх нь барилдаагүй байна. Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан нарын зохион байгуулсан барилдааныг бөхчүүд ч таалсангүй.

Бөхийн спортоор улс төр хийдэг эрхмүүдээс бөхчүүд ч мөн татгалзаад эхэлжээ. Науырзын баярын бөхийн барилдаанд Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс түрүүлэв.

“Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар АН-ын гишүүн А.Бакeй, орлогч даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулe нар олон жил удирдахдаа эв найртай байж, нутгийн зөвлөлийн ажилд иргэдээ тэгш оролцуулдаг байсан бол Т.Аубакир бөхийн барилдааныг нутгийн зөвлөлийн даргын нэр хүндийн талбар хэмээн харж байна” хэмээн бөхчүүд ам муутай байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *