“Цэргийн баяраар 152 хүн эрүүлжүүлэгдсэний нэг нь эмэгтэй”
Цэргийн баярын өдөр буюу өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 152 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал эрүүлжүүлэгдсэн иргэдийн 127 эрэгтэй, нэг эмэгтэй нь нийслэлд, 25 эрэгтэй нь орон нутагт байна. Амралтын өдрийн нөхцөл байдлын тоон мэдээг танилцуулъя.
- Зөрчил 1,674,
- Гэмт хэргийн шинжтэй 95,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119,
- Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 115,
- Хүний биед халдах 87,
- Эрүүлжүүлсэн 146,
- Хулгайлах 22 дуудлага, гомдол мэдээлэл цагдаагийн 102 тусгай дугаарт иржээ.