Д.Мөнх-Эрдэнийг прокурорын хүсэлтээр дахин хорьлоо
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.
Гэвч хэргийг хариуцсан прокурорын хүсэлтээр Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг шүүхээс өгсөн юм.