БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр ОХУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт уулзалт хийх гэж байна. Энэ нь ОХУ Украинд цэргийн довтолгоог эхлүүлснээс хойш тус улсад хийх түүний анхны айлчлал болно.
БНХАУ өнгөрсөн сард дайны галыг зогсоох 12 зүйл бүхий санал гаргасан нь Орос-Украины дайнд энхийн зуучлагчаар оролцох эрмэлзэлтэйг нь харуулсан.
Айлчлалтай холбогдуулан Владимир Путин Ши Жиньпинийг “Хуучны сайн анд нөхөр” хэмээн тодотгож, Украины хямралыг шийдвэрлэхэд гаргаж буй санаачлагыг нь сайшааж байгаагаа илэрхийлжээ.
Харин Ши Жиньпин Оросын “Россия” сонин болон ТАСС агентлагийн цахим хуудсанд айлчлалынхаа талаар бичсэн нийтлэлдээ БНХАУ, ОХУ-ын найрамдалт хамтын ажиллагааны хөгжлийн шинэ хуудас эхэлж байгааг тодотгожээ.
Түүнчлэн тэрээр Оросыг Хятадын хамгийн том хөрш, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түнш гэдгийг онцлоод сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Владимир Путинтэй нягт холбоотой ажиллаж, хоёр талт болон олон улсын арга хэмжээний үеэр 40 гаруй удаа уулзсанаа дурджээ.
Манай хоёр хөршийн худалдааны эргэлт өнгөрсөн онд 190 тэрбум ам.долларыг давсан нь 10 жилийн өмнөхтэй харьцаалахад 116 хувиар өссөн үзүүлэлт аж.