Алга болсон таван настай хүүхдийг 10 цагийн дараа уулнаас эсэн мэнд олжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ны өдрийн 16 цаг 30 минутад “Таван настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх мэдээлэл ирүүлжээ.
Дуудлагыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг ажиллагааг шуурхай зохион байгуулав.
Улмаар уул орчмоор самналт хийн ажиллаж, энэ сарын 20-ний өдрийн 02:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна.
Эх сурвалж: ЦЕГ