ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн Ж.Энхбат “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд мэдээлэл хийнэ

Гуравдугаар сарын 21-ний өдөр болох үйл явдлын тойм:

08.00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалтаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоно.

09.00 цагт: МУИС-ийн төв номын санд: Олон улсын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй” нийгмийн ажилтны симпозиумыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс зохион байгуулна.

10.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан хоёр дахь салбар хуралдаан “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

10:00 цагт: Гаалийн ерөнхий газарт: Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.  Утас: 9914-5985, 9910-6505.

11.00 цагт: АТГ-т: Иргэн Ж.Энхбат “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд мэдээлэл хийнэ. Утас: 9900-4811.

12.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: МУГЖ, дуучин М.Бямбажавын шавь залуу дуучин Г.Даваадалай бие даасан уран бүтээлийн тоглолт болон 21 аймгаар хийх аялан тоглолтын талаар мэдээлнэ.

12.00 цагт: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлнэ. Утас:8615-0069.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *