Э.Батшугар: “Бишрэлт” группын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас 59 тэрбум төгрөгийн зээл авч зориулалт бусаар ашиглаасан байна
Хөгжлийн банкны гурав дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж, үдээс өмнөх хуралдаанаар ЖДҮХС-гийн Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөлд олгосон зээлүүдийг хэлэлцлээ.
Нээлттэй сонсголоор авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, бусдын боломжийг хааж, улсын хөгжлийг гацаасан олон баримтыг ил болгож байгаа. Эдгээр хүмүүст хатуу хариуцлага тооцох нь цаашид Хөгжлийн банкийг зорилгынх нь дагуу ажиллуулах хөшүүрэг болно. Мөн ирээдүйн зээлдэгчдэд сануулга болох учиртай.
Өнөөдөр хэлэлцсэн 888 төслийн дотор “Бишрэлт” групптэй хамаарал бүхий хэд хэдэн компанийн асуудал гарч ирж байна. Тухайлбал, “Капитал” банкаараа дамжуулан хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон, авсан зээлээ хоорондоо дамжуулсан, банкны зээл хаасан, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тогтоогдоогүй гэх мэт. Шинжээчийн дүгнэлтээр тус группийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас шууд болон дамжуулан зээлээр 59 тэрбум төгрөгийн санхүүжилт авч зориулалт бусаар ашигласныг ил болгож байна.
Хууль хяналтын байгууллага нээлттэй сонсголоор ил болгож байгаа энэхүү баримт, нотолгоонуудыг сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой.