Гуравдугаар сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч эхэлжээ

“2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байгаа”-г ЗГХЭГ-ын дарга мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах юм.

Тэрбээр “Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг.

Сурагчдын хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан санал авч байна” гэв.

Зуны цагийн тооллыг есдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр төсөлд тусгажээ. Тогтоолын төслийг судлан үзэж, саналаа яаралтай ирүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна.

зураг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *