Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байхыг үүрэгдлээ

Өнөөдөр /2021.03.31/ Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргаагүй ч тодорхой зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх,  нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах зэрэг зохион байгуулалтыг бүх шатны ААН-үүдэд олголоо.

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
  • Хөршийн холбоо,  иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс  нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *