Дэлхийн хэвлэлийн магнат 92 настай Руперт Мердок дахин гэрлэнэ
Дэлхийн хэвлэлийн магнат 92 настай Руперт Мердок тав дахь удаагаа гэрлэхээр сүй тавьжээ. Тэрбээр энэ удаа Америкийн кантри дуучин, хэвлэл мэдээллийн менежэр агсан Честер Смитийн бэлэвсэн эхнэр, Сан-Франциско хотын цагдаагийн ажилтан асан 66 настай Энн Лэсли Смиттэй гэрлэх юм байна.
Хос хоёр хуримаа ирэх зун хийж, цаашдаа АНУ, Их Британийн дунд нүүдэллэн амьдрахаар төлөвлөжээ.
Мердок нийт зургаан хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Австралийн онгоцны үйлчлэгч Патрисиа Бүүкер байсан ба тэд 1960-аад оны сүүлээр салж байжээ. Хоёр дахь эхнэр, сонины сэтгүүлч Аннатай тэр 30 гаруй жил хамт амьдраад 1999 онд салсан юм. Гурав дахь эхнэр Вэнди Дэнээсээ 2013 онд салж байжээ.