1981 оны энэ өдөр Ж.Гүррагчаа Сансарт нисэж байжээ
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм. Тэрбээр 1981 оны эл өдөр Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Сансарт ниссэн нь
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв. Ийнхүү 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сансарт хөөрсөн юм. Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагдаж байжээ. Тэрбээр Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал болох Чингис хаан одонгоор шагнуулжээ.
Тэрээр 2000 – 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Не трогай гэдэг анектод мэдэх үү