Ховд аймгийн иргэдийн 10 хувийг Казах иргэд эзэлдэг байна
Казах түмний Наурыз – Нарны баяр өнөөдөр болж байна. Ховд аймгийн зургаан суманд казак иргэд аж төрдөг. Энэ нь аймгийн нийт иргэдийн 10 хувийг эзэлдэг тоо аж.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Наурыз буюу Нарны баяр тохиодог. Энэхүү баярыг угтан Ховд аймагт домбор хөгжим болон казах дуу, бүжгийн тэмцээн, угсаатны хувцас урлах тэмцээн зэргийг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.