Уганда улсын парламент ижил хүйстнүүдийг цаазлах тухай хуулийн төслийг дэмжлээ
Өчигдөр Африк тивийн Уганда улсын парламент ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хуулийн төслийг хэлэлцэж, үнэмлэхүй олонхоороо дэмжжээ. Уг хууль хэрэгжиж эхэлбэл, ижил хүйстнүүдийг болон ижил хүйстний харилцааг дэмжсэн, дэлгэрүүлсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг цаазалдаг болох аж.
Угандын парламентын 389 гишүүний хоёр нь эл хуулийн төслийг дэмжихээс татгалзжээ. Учир нь уг хуулийн төсөл үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, жендэрийн хуулийг зөрчсөн хэмээн эсэргүүцсэн байна. Одоо хуулийн төслийг Угандын ерөнхийлөгч Ёвери Мусевени батлах, эсвэл хориг тавих эрхтэй юм.
Загалмайн шашны хуучинсаг ёс ноёлдог Уганда улсад одоо үйлчилж байгаа хуулиар ижил хүйстнүүдэд бүх насаар нь хорих ял оноодог. Шинэ хууль үүнийг улам чангатгаж, цаазын ялтай болгох юм. Африк тивийн ихэнх улсад ижил хүйстний харилцааг хуулиар хориглодог. Хэрвээ Уганда улсад шинэ хууль батлагдвал бүс нутгийн хэмжээнд шинэ жижиг тогтоох аюултай гэж ажиглагчид үзэж байна.
Zuw huuli bna
Mongold ch bas ingeh heregtei!