Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр хандив цуглуулна
Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү гаднаа ил гэмтэл бэртэлтэй, ухаангүй хүргэгдэн ирсэн тухай өмнө мэдээлсэн. Хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Хүү өдгөө 14 дэх өдөртөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эцэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хүүгийн амьсгалын аппаратыг салгасан бөгөөд ерөнхий амин үзүүлэлтүүд сайжирсан ч, хүү ухаангүй байгаа аж. Иймд хүүг БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ард түмэндээ хандан хандив гуйж, олон нийтэд мэдээлэл өгөх байна.