М.Цогтбаатар: Хүүг минь анх найдваргүй гэж байсан бол одоо хүү минь сайжраад бидэнд найдвар төрөөд байна, туслаач гэж гуйж байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү гаднаа ил гэмтэл бэртэлтэй, ухаангүй хүргэгдэн ирсэн тухай өмнө мэдээлсэн. Хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Хүү өдгөө 14 дэх өдөртөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эцэг өнөөдөр хэвлэлийнхэн мэдээлэл өглөө. Хүүгийн амьсгалын аппаратыг салгасан бөгөөд ерөнхий амин үзүүлэлтүүд сайжирсан ч, хүү ухаангүй байгаа аж. Хүүг БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ард түмэндээ хандан хандив гуйж, олон нийтэд мэдээлэл өгөх байна. Хүүгийн эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 120 орчим сая төгрөг болох байна.

Хүүгийн аав М.Цогтбаатар: "Хүү анх эмнэлэгт ирэхдээ суурин хатгалгаатай байсан юм билээ. Эмчилгээ хийгдээд явж байна. Хүүгээ л босгоод авмаар байна. Хүүгийн ээжээс тусдаа амьдардаг байхдаа том хүүхдээ өөр дээрээ авсан байсан. Ажилдаа явахдаа гаднын хүнд үлдээгээд яах вэ гээд ээжид нь үлдээгээд явсан. Утсаар яриад холбоо барихад хүүгийн ээж "Би одоо өөр хүнтэй сууж байгаа. Хүүхдүүд ч дасаад ааваа гээд дуудаж байна. Чи битгий холбоо барь" гэсэн. Үнэхээр өөр амьдрал зохиож байхад нь би садаа болоод яах вэ гээд зайнаас хүүхдүүдтэйгээ холбогддог байлаа. Сард боломжоороо мөнгө өгөөд явдаг байсан. Хүүгээс асуухад ээж нь хүүхдээ шийтгэхдээ сандал өргүүлж зогсоох, гарыг нь өргүүлэх гэх мэт зүйлс хэлдэг байсан. Амттан авч өгөхдөө хүртэл хоёр хүүгийн дунд нэг чипс авч өгөөд өөрсдөө пиво эдр авдаг байсан байгаа юм. Үнэхээр харамсалтай байна. Том хүүтэйгээ би дүүг нь зодуулсан асуудлаар аль болох ярихгүй байна" гэв.
Гурван настай хүүг Турк улс руу эмчилгээнд явуулахад урьдчилсан байдлаар 120 сая төгрөг хэрэгтэй байгааг аав нь хэлэв. Та бүхэн хүүгийн аав М.Цогтбаатарын хаан банкны 5434121006 хаан банкны данс руу сэтгэлийн хандив өргөж, бяцхан хүүгийн эмчилгээнд туслах боломжтой.

Similar Posts

2 Comments

  1. ТЭР ЭЭЖ ГЭЭД БГАА АЛЦГАР ГИЧИЙГ НӨГӨӨ НӨХӨРТЭЙ НЬ ЦУГ ХОРЬЖ АЖИЛ ХИЙЛГЭ ЦААШ ЦААШДЫН ЭМЧИЛГЭЭГ ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЭЭРЭЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *