#ТОДРУУЛГА 93-р сургуулийн эрхлэгч Ж.Батцэцэг: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд санаандгүй цохьсон
93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай охины ээж цахим ертөнцөд хуваалцсан асуудлаар бид тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
"Хүүхэд гэмтсэн асуудал нэгдүгээр сарын 20-ны өдрийн оройн 17:20 минутад болсон юм билээ. Хүүхдийн ээж "Багш зодсон" хэмээн нийтлэл оруулсан байсан. Камерын бичлэгт хүүхдийг үүдний хаалганаас угаалгын өрөө рүү аваад явж байгаа бичлэг үлдсэн. Тарах үеэр хүүхдийг хаалганы наана зогсож байхад цаанаас нь хүүхэд хаалгыг түлхэж, хаалганд мөргүүлсэн байсан. Ингээд багш сандрахдаа өргөөд явсан нь бичлэгт эвгүй харагдсан байх. Багш хүүхдийг угаалгын өрөө рүү дагуулан явж, нүүрийг нь угааж цэвэрлэсэн байсан. Бид энэ асуудлаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцаалт, мэдүүлэг өгөхөөр явж байна. Хамранд шүр орсон гэх асуудал хоёр сард гарсныг багш болон хүүхдийн ээж хэлээгүй өнгөрүүлсэн учир би мэдээгүй. "Багш их чанга дуутай байна, анхаараач" хэмээн охины ээж хэлж байсан. Хүүхдийн явдаг анги 30 хүүхэд бүртгэлтэй ч 20 хүрэхгүй хүүхэд явж байгаа. Хоёр багш хоёул 13, 14 жил ажилласан туршлагатай багш нар" гэв.
Охины ээж цахим ертөнцөд дараах нийтлэлийг оруулсан юм.
“Хоёрхон настай хүүхэд хүчирхийллийн золиос биш! 2023 оны гуравдугаар сарын 20 буюу 1 дэхь өдрийн орой охиноо цэцэрлэгээс нь авдаг эгчийн гэрээс очиж авлаа. Танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой багш нь хэлж байна гэж дамжуулан хэлж өглөө. Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа.
Үүнийг хараад багш руу нь залган асуутал анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо гэсэн хариу тайлбар өгсөн бөгөөд хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яавч биш байсан бөгөөд өглөө очиж камер шүүж үзтэл бурхан минь охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авхуулан чирж газар унах үед нь гараас дээш татан савчиж агаарт өргөн чирж ариун цэврийн өрөө рүү авч орон 5 минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа.
Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан ба багш хүүхдийг камерын бичлэг хийгдэдгүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана. Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан ба цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн.
Хоёр багш ангидаа орилж, хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш. 93-р цэцэрлэг юу хийдэг юм бэ? Энэ болзошгүй эрсдэлийг бид тооцоолоод удаа дараа гомдол гаргаад байхад эцсийн үр дүндээ хүүхэд минь бие болоод сэтгэлийн гэмтэлтэй болоод үлдлээ” гэв.
Really good information can be found on weblog.Blog money