Пентхаус цувралд тоглосон жүжигчин Монгол кинонд дүр бүтээжээ
Пентхаус цувралд Чон Ёо Жиний гэрийн үйлчлэгч Жиний дүрийг бүтээсэн жүжигчин Ан Ёнь Хун нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Зургаан чөтгөр” хэмээх уран бүтээлд урилгаар ирж тогложээ.
Хоёр орны 100 гаруй уран бүтээлчид уг кинонд оролцсон бөгөөд удахгүй үзэгчдийн хүртэл болох аж.
Өдгөө 44 настай жүжигчин бүсгүй Өмнөд Солонгосын “Moon” энтертэйнментад харьяалагддаг бөгөөд Пентхаус цувралын 2, 3 бүлэгт дүр бүтээж байгаа юм.