CU, GS25 сүлжээ дэлгүүрийг жишиг байсных нь төлөө өрсөлдөөнөөс арчих уу М.Оюунчимэг гишүүн ээ
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг худалдаа үйлчилгээний салбарын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: Найман нэрийн бараа болон хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс бидний эрх ашгийг хамгаалахад төр засгийн бодлого хэрэгтэй гэдгийг хэлсээр байна. Жишээлбэл, хотын төвийн бараг бүх дүүрэгт байгаа CU, GS25 сүлжээ дэлгүүр нь жижиг бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаа. Үүнд шударга өрсөлдөөн байна уу гэх хүсэлтүүд ирж байна. Тэгэхээр бид Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-ыг энд дуудаад, үнэхээр тэнд шударга өрсөлдөөн алга уу, хэт их монопол байдал үүссэн үү гэдгийг анхаарах цаг болжээ." гэв.
Өрсөлдөөний эрэн үед амьдарч байгаа өнөө үед CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд жишиг байсныхаа төлөө, сайн соёлыг нийтэд түгээсний төлөө жижиг бизнес эрхлэгч, түц худалдаа, дэлгүүрүүдэд байраа тавьж өгөх үү. Харин түүний оронд чанар, орчноо сайжруулаад өрсөлдөөнч байдлаар хандах нь эдийн засаг сайжруулах цаашлаад худалдаа эрхлэгчдэд сайн жишиг болж өгнө. Харин үнэхээр тэдгээр сүлжээ дэлгүүрүүдэд монопол байдал нь үйлчилж, хууль эрх зүйн орчин тэгш бус байвал түүнд шаардлага тавих нь зүйтэй юм.