|

Улныхны бус дээдсийн хүүхдэд хүртээмжтэй БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг өчигдөр /2021.03.22/ олон нийтэд ил тод болов. Ингэснээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийт жагсаалтад багтсан суралцагсдын мэдээллийг нээлттэй үзэх боломжтой болов.

Тухайн зээлд багтаж шилдэг боловсрол олсон гэх суралцагсдын дунд төрийн түшээд, дээд эрхмүүдийн хүүхдүүд түлхүү багтсан нь эхнээсээ мэдээлэгдсээр байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд энэ зээлээр суралцдаг нь ил болов. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл, охин З.Должинсүрэн нар Калифорнийн их сургуульд суралцдаг байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаанд нэг нь 96, нөгөөдөх нь 13 мянган ам.долларын зээл авсан, түүнчлэн ТЕГ-ын дарга асан Хурцын охин Намуун Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн философийн чиглэлээр суралцахаар 72 мянган ам долларын зээл тус тус авсныг ubn сайт онцолжээ. Мөн өдгөө цагдан хоригдоод буй  IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач Отгонбаатарын Мөнхжингийн нэр ч багтжээ.

Дээдсийнхний нэрлэдгээр улны иргэдийн хүүхдүүд бус толгой баячууд, төрийн эрхмүүдийн хүүхдүүд энэхүү зээлээр суралцдаг нь эл жагсаалтаар харагдана. Харин улны иргэд нь хүчирхийлэл, айдас дунд оршсоор…

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *