Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төсөл орон даяар эхлэлээ
Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар “ШҮГЭЛ” төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байна.
Шүглийн давуу тал нь хохирогчийн эсрэг ашиглагдах боломжгүй, хэрхэн ашиглах талаар сурахад их цаг зарцуулах шаардлагагүй, аль ч насны хүн хэрэглэх боломжтой, үнийн хувьд боломжийн өртөгтэй байдаг байна. Мөн ШҮГЭЛ-ийн давуу тал нь дуут дохиог сонссон хүн бүрд хүчирхийллийг таслан зогсоогч байх боломжийг олгож байгаа явдал юм.
Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан 3-8 дугаар ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт “ШҮГЭЛ”-ийн хэрэглээ, зорилго, ач холбогдол, үр нөлөөг сурталчлан зохион байгуулна.