Д.Гарди: УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн
Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг өчигдөр /2021.03.22/ олон нийтэд ил тод болов. Ингэснээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийт жагсаалтад багтсан суралцагсдын мэдээллийг нээлттэй үзэх боломжтой болов.
Тухайн зээлд багтаж шилдэг боловсрол олсон гэх суралцагсдын дунд төрийн түшээд, дээд эрхмүүдийн хүүхдүүд түлхүү багтсан нь эхнээсээ мэдээлэгдсээр байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд энэ зээлээр суралцдаг нь ил болов.
Тэгвэл уг асуудлаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гардиас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл АНУ-ын Калифорнийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дөрвөн жил суралцахдаа 93 мянган ам.долларын зээл авсан. Харин охин З.Должинсүрэн АНУ-ын Калифорнийн их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр дөрвөн жил сурахдаа 13 мянган ам.долларын зээл авсан. Тэд зээлийн гэрээний дагуу тухайн үедээ өөрсдөө төлбөрөө төлж барагдуулсан” гэв.
Very fantastic info can be found on website.Money from blog