ҮЙЛ ЯВДАЛ: Усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний чуулган болно
Гуравдугаар сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00-12.00 цагт: ХӨСҮТ-д: Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулна.
09.00 цагт: Төрийн ордонд: “Геологийн салбарын улсын зөвлөгөөн-2023” болно.
09.30 цагт: “Корпорайт конвеншн” төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын “Цэнхэр Алт” Үндэсний чуулган болно.
09.30 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлэгт:”Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- халдварын сэргийлэлт хяналт” аяны өдөрлөг болно.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-“Улаанбаатар барилга-2023” үзэсгэлэн нээгдэнэ.
11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: “Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе” сэдвээр “Тэнгэрлэг Монгол”, “Чийрэг Монгол” зэрэг ТТБ-уудаас мэдээлэл өгнө.
12:30 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд:Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаар болон тус нэгж энэ онд ямар ажлууд хийх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө. Утас: 9916-0069.
11:00 цагт ЭМЯ-нд: “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хуралтай. Утас: 9191-5340.