Амьтны хүрээлэнгээс зугтсан тахь гурван цагийн турш Сөүл хотын гудамжаар зугаалжээ
Амьтны хүрээлэнгээс зугтсан эрээн тахь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гудамжаар гурван цагийн турш зугаалж явсныг иргэд гар утсаараа баримтжуулж авсан нь, цахим ертөнцөд түгээд байна.
Тухайн үйл явдал өчигдөр /2023.03.23/ орой болсон бөгөөд тахь хүмүүс холхисон хотын төв гудамжаар зугаалсан байна. Улмаар хүрээлэнгийн ажилтнууд түүнийг нойрны эмтэй сумаар буудаж унтуулаад, буцаан авч явжээ.
Тахийн хувьд 2021 онд Сөүлийн амьтны хүрээлэнд төрсөн, өдгөө хоёр настай байна. Сөүлийн амьтны хүрээлэнд 38 төрлийн 400 гаруй амьтан байдаг гэж тус байгууллагын вэб сайтад мэдээлжээ.