УОК: Зам, дэд бүтцийн ажил зогсохгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлийг танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үүний зэрэгцээ эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүдийг аль болох цахимаар, биечлэн ажилласан тохиолдолд 30 хувийн дүүргэлттэйгээр ажиллана. 14 хоногийн хугацааанд долоо хоног бүр эрсдэлийн үнэлгээг хийх ба тухай бүрт нь ямар арга хэмжээ авахыг шийднэ. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.
Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ. Энэ хугацаанд зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй” гэлээ.