Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгов
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонголоо. Гишүүдийн олонх Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм. Улмаар байнгын хорооны даргыг сонгох УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав.