#ТОДРУУЛГА Б. Тэмүүжин: “Миний дүү хоол идсэний дараа шалаа угаачих” гэтэл “Гоймонгоо дуугүй гудар” гэсэн

CU сүлжээ дэлгүүрийн 7 буудал дахь салбарын ажилтан үйлчлүүлэгчтэй зүй бус харилцаж байгаа бичлэг цахим ертөнцөд түгсэн. Бид үүнтэй холбогдуулсан тус салбараар үйлчлүүлсэн буюу бичлэг тавьсан иргэн Б.Тэмүүжинтэй холбогдож тодруулга авлаа.

“Энэ үйл явдал уржигдар орой /2023.03.22/ 11:30 минутын үед болсон. Би хувиараа бизнес эрхэлдэг. Орой ажлаасаа буугаад, хөнгөн хооллох гээд гоймон аваад идэж байсан. Гоймонгоо идэж байхад ажилтан залуу шал арчаад байсан учир “Миний дүү ахыгаа хоол идээд дуусахаар шалаа арччих” гэтэл “Дуугүй наад гоймонгоо гудар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ үйлчилгээний газар. Миний дүү хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү. Түргэн ууртай хүн таарвал яаана” гээд аль болох эвзүйтэй харьцсан. Ингээд касс дээр сууж байсан хүүд хэлтэл манайд ажилладаггүй хүн гэж хэлсэн. Тэр хүүг би хараагаагүй. Гэтэл 4-5 залуу өөдөөс харааж эхэлсэн. Ямар ч хяналтгүй, олон залуус тэнд гар утсаа оролдоод, гэртээ байгаа мэт л замбараагүй байсан. Би архи уудаггүй хүн. Ижилхэн насны хүүхэдтэй учир би хүлээцтэй хандсан. Энэ үйл явдлыг баримтжуулж, удирдлагууд нь хараад ажилчиддаа зөв шаардлага тавиасай л гэж хүссэн. Бичлэгт ажилтан нь биш гэж хэлж байгаа ч, мөн байсан юм билээ. Энэ үйл явдлын дараа CU-ын 7 буудал хариуцсан салбарын менежер над руу ярьсан. Камерын бичлэгээ шүүж үзлээ. Манай ажилтны буруу, та зөв шаардлага тавьсан байна. Бидний буруу байжээ гээд уучлалт гуйсан. 360 гаруй салбартай сүлжээ дэлгүүр бол хаана ч байсан ижил стандарттай байх ёстой. Их дэлгүүрийн CU, 7 буудлын CU адилхан стандарт үйлчилгээтэй байх ёстой гэж бодож байна” гэв.

Similar Posts

15 Comments

  1. Ямар их алдаж бичдэг юм бэ. Шантааж хийж сурах гэж байгаа бол алдаагүй зөв бичихээс эхэлнэ шүү

  2. CU, GS25-т ажилладаг дүү нарыг хаа ч өмөөрнө шүү. Стандарт гэдгийг ойлгож байна, стандартын дагуу ажиллаж байна, цэвэрхэн байна, мэнд устай байна. Өөрсдийн хүчээр салбараа сайхан авч явж байгаа залуусыг битгий ТҮЦний гарууд, боов гишүүн оролдоод бай.

    1. Хүнтэй зөв харьцах ёстой ш дээ. Буруу завгүй өмөөрч болохгүй ш дээ. Хүн юм идэж байхад шал угаах ч эрүүл ахуйн хувьд Буруу байх.

    2. Нохойн гөлөг минь хуцалгүй дуугай далд ор пизда минь чамайг хоол цусалж байхад чинь хог шүүрдээд байвал яах уу эргүү ацаа

  3. түцнийхэндээ доромжлуулаал гудамжиндаа гоймонгоо цусалж бхдаа таарсан юмбээ…

  4. CU-н ажилчид шал худ гарууд. Нэгийгээ өмөөрөөд нийлж байгаад л шууд хүн гүтгэнэ. Камераа шүүгээгүй байж ажилчныхаа үгэнд ороод менежерүүд нь чатаараа үйлчлүүлэгчээ муулж баахан сенсацалж шоолно. Камераа ядаж шүүгээд баримтаа нягталчихаад тэгж хов баздаг байх хэрэгтэй. Ажилчдаа сайн сургаач ээ!

  5. hun hool idej bhd shal archdag buduuleg um,CU g haah heregtei,Solongosiin suljee delguuruudiig demjih hereggui,Mongolchuud iim delguur ajilluulj chadna,

  6. Дуугүй гудраач чи! Шалчиганасан өвгөн минь!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *