ШУУРХАЙ: Дээд шүүхээс Б.Хурцад 1.6 жил, прокурор Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ЯЛ ОНООЖЭЭ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Харин уг шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Уг  гомдлыг өнөөдөр /2021.03.31/  Улсын Дээд шүүхэд хэлэлцээд  хянан хэлэлцэж шүүх шийдвэрээ гаргажээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр  Улсын дээд шүүхээс Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд  С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон байдаг.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *