| |

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Засгийн газраас Дорнод аймагт олон тооны зээр үхсэн зэрэг шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажиллуулж эхэлжээ.

Ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар орсон байна. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнтэй яаралтай ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Үүнд:

  • Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг багтжээ. Энэхүү ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, судалгаа шинжилгээ хийж, танилцуулах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *