Нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж блокон хашаа байршуулсан зөрчлийг шалгажээ
Налайх дүүргийн 1 дүгээр хороо Нийгмийн даатгалын хэлтсийн байрны баруун талд зохих байгууллагын зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж блокон хашаа байршуулсан гэх иргэний гомдлын дагуу газар дээр нь очиж шалгалаа.
“Газрын тухай” хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 /Зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө/, 57.4 /Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна/-д заасны дагуу хугацаатай мэдэгдэл хүргүүлж байна.
Иймд тус блокийг байршуулсан иргэн, хуулийн этгээд нь 2023 оны 3-р сарын 27-ний өдрийн дотор тус газрыг чөлөөлөхийг мэдэгдэж байна.