“С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаарх материал, бичлэгүүдийг нууцаас гаргана”
Засгийн газрын өчигдрийн /03.31/ хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Өмнө нь гуравдугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар “Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн ба түүний зөвшөөрлөөр бичлэгийг ил болгож, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд үзүүлсэн. Тэрхүү бичлэг нь хэсэгчилж монтажилсан 2 минут 52 секундын хугацаатай байсан ба бичлэгт гурван эрэгтэй орон дээр хэвтсэн нэг эмэгтэйн зургийг олон талаас авч байгаа дүр зураг харагдаж байв. Түүнчлэн бичлэгт харагдаж байгаа эмэгтэй иргэн Т.Чимэгээ гэх нотолгоо бүхий зүйл байхгүй ба царай нь харагдахгүй байсан юм.