Өмнөговь аймгийн 73 мянган иргэд, сонгогчдыг УИХ-д төлөөлөлгүй болгохыг эсэргүүцнэ гэв
Өмнөговь аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Энэхүү хурлын эхэнд цаг үeийн нөхцөл байдал буюу Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ -ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д хүргүүлсэнтэй холбогдуулан иргэд, сонгогчдоос ирүүлсэн саналыг сонссон байна.
Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал нь Өмнөговь аймгийн 73 мянган иргэд УИХ-д төлөөлөлгүй болох , Өмнөговьчууд Монгол Улсын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхгүй болно гэж үзжээ. Тиймээс иргэдийн саналын дагуу аймгийн ИТХ-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт уламжлахаар болжээ.