|

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ

Гуравдугаар сарын 28-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 9904-5802.

10.00 цагт: ГЕГ-т: Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас:9914-5985. 9910-6505.

10.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар мэдээлнэ.

10.00-13.00 цагт:”Блью Скай” зочид буудалд: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа” болон “Банкны салбарын 2022 оны тойм” судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.

14.20 цагт: МҮХАҮТ-д: “Lady Entrepreneur-2023” үйл ажиллагаа болно. Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайллын талаар хэлэлцэж, шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардуулна.

-“Агаарын бохирдол ба эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд” хэлэлцүүлэг болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *