“Гурван настай хүүд амьдрал бэлэглэе” хандивын тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарна
“Гурван настай хүү Батзаяад амьдрал бэлэглэе” бүх оддын хандивын тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 9-нд UB Palace-д 19.00 цагт болно. Тоглолтын тасалбарыг гуравдугаар сарын 28-наас албан ёсоор зарж эхлэх юм байна.
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл аван, ГССҮТ-д эмчлүүлж буй гурван настай хүү 21 хоногтоо эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эмчилгээнд 60 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд Турк улс руу явахаар бэлтгэлээ базааж буй.
Монголын нийт рок попын дуучид бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан “Амьдрал бэлэглэе” хандивын тоглолт хийх бөгөөд хандивын тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг байна.