Нийт 311262 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

Гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт  93 багийн 654 эмч,  ажилтан ажиллаж, нийслэлд 9199 иргэнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт иргэний тоо 298226 болсон байна.

Харин орон нутагт 1367 иргэнийг дархлаажуулснаар нийт 13,036 иргэн вакцинд хамрагджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний байдлаар 311,262 иргэнийг  дархлаажуулалтад хамруулсан байна. Өнөөдөр /2021.04.01/ дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн 654 эмч, ажилтан ажиллана гэж НОК-оос мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *