СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдээс мөнгө нэхэж, “Lexus LX-570” маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бүлэг этгээд иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж, “Lexus LX-570” маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах "Зүчи" зочид буудлын авто зогсоол, тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлжээ.

Мөн “Lexus LX-570” маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг хэргийг М-ийн бүлгийн Г, О, З нар нь үйлдсэн болохыг тогтоожээ.
Шалгалтын үеэр сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс урт нь 15см, ишний урт нь 12см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан аж.

Тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *