|

Энэ жилийн нөөцийн мах иргэдийн дунд ам сайтай байна

Нөөцийн махыг одоогийн байдлаар 431 цэгт худалдан борлуулж байна. Энэ жилийн нөөцийн махны хувьд хэрэглэгчид маш сайшаалтай хандаж байгаа бөгөөд махны амт сайтай байгааг нэмж тодотгож өгч байгаа билээ. 

Нөөцийн махны үнийн хувьд кг тутамд:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Нөөцийн махны талаар үндэсний ууган үйлдвэр болох “МАХ ИМПЭКС” ХК-ийн лабораторийн эрхлэгч, доктор С.Уянгатай ярилцлаа.

– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн жил махны салбарт хэцүү жил болж өнгөрлөө. Энэ талаараа та бодлоо хуваалцаач.

– Өнгөрсөн жилийн нөөцийн махны хувьд иргэдээс зэмлэл их хүртсэн жил байсан. Мөн эмээлтийн махны асуудлаас болоод манай байгууллага ч их хохирсон билээ.

– Тэгвэл энэ жилийн нөөцийн махыг бэлтгэхдээ танай байгууллага ямар ямар чанар стандартыг тавьсан бэ?

Энэ жилийн нөөцийн махыг малын эрүүл, малын өвчлөлгүй зүүн бүсийн аймгуудаас бэлтгэсэн. Манай үйлдвэрийн хувьд бод, бог мал ирсэн аймгуудын гарал үүслийн бичиг мөн өөрийн малын эмч нарын хяналтад дор малыг байнга хянах, мал төхөөрөхөөс гадна савлах хүртэлх бүхий л хэсэгт шинжилгээг хийж ажилладаг.

Энэ жилийн нөөцийн махыг бэлтгэхэд зуншлага хэр нөлөөлсөн бэ?

Өнгөрсөн жилийн хувьд мах бэлтгэсэн газруудад зуншлага, газрын гарц сайн махны таргад сайнаар нөлөөлсөн жил байсан тул махны чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайн байж чадаж байна.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *