Гэртээ түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг орон сууцны бага насны 2 хүүхэд гэртээ түгжигдэж, хаалга онгойлгох боломжгүй болсон тухай дуудлага бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус тоотын хаалга онгойх боломжгүй байсан тул 3 сунадаг шатаар 3 дугаар давхрын цонхоор орж, М /2 настай, эмэгтэй/, Б /3 настай, эрэгтэй/ нарыг 06:35 цагт эсэн мэнд гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.