Гэр бүлийн маргааны улмаас таван давхрын цонхоор үсэрч нас баржээ
НийслэлийнБаянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар