Монгол иргэд Тайландад хулгайн хэргээр баригдаж, сонинд нийтлэгджээ
Тайландын Бангкок Пост сонинд Монгол улсын гурван иргэний талаар мэдээлжээ. Тодруулбал тэдгээр иргэд Бангкокийн олон улсын Суварнабхуми нисэх буудалд гадаадын жуулчдын эд зүйлсийг хулгайлаад баригдсан байна.
Баривчлагдсан иргэдийн нэрсийг 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан гэж мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт нисэх буудалд байсан Япон улсын хоёр, Тайландын нэг, Канадын нэг иргэн хэтэвч, бэлэн мөнгөө хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэний дараа хяналтын камерын бичлэгээр дээрх хүмүүсийг баривчилжээ.