Энэ жилээс бус ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжинэ
Зуны цагийн хуваарь шилжих эсэх асуудал иргэдийн анхаарлын төвд буй. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрбээр:
“Зуны цагийн хуваарьт шилжих нь эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг. Гэвч энэ жилээс эхлэхгүй. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас ирэх жилээс дахин ярилцана.
Амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа. Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Иймээс нийтээрээ цагаа хөдөлгөх нь хүндрэл учрахгүй гэж үзэж байна” хэмээв.