ЦАГ АГААР: Улаанбаатарт 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 03-р сарын 29-ний 20 цагаас 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.