ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн болно
Гуравдугаар сарын 30-ны өдөр болох үйл явдлын тойм:
08.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Стандарт хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, 13 яам, нийслэл, 9 дүүргийн мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцоно.
09.00-12.00 цагт: Төрийн ордонд: Дэлхийн эмч нарын өдрөөр ЭМЯ-наас хот хөдөөгийн 800 эмч оролцсон “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9191-5340, 8911-9482.
09.30-11.30 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд: Агаар, орчны бохирдлын улмаас хүүхдэд үүсэж буй өвчлөл, хорт хавдрын талаар мэргэжлийн эмч, судлаач нар мэдээлэл солилцож, хэвлэлийнхэнтэй уулзана. Утас: 9111-8403.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
10.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулж байна.
10.30 цагт: Улаанбаатар хотын гаалийн газарт: “Цахим гааль” өдөрлөг болно.
11.00 цагт: АН-ын төв байр /Шонхор тауэр/-нд тус намаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.
11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд Азийн Хөгжлийн банкны төслийн санхүүжилт 3.8 тэрбум төгрөгөөр барьсан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 17 дугаар цэцэрлэг ашиглалтад орно. 9901-7719.