Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжлээ

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж, нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжлээ.

Уг шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авахаар тогтсон байна. Тус хуралдаанд нийт 46 гишүүн оролцсон бөгөөд ямар нэг байдлаар хэргийн материалтай танилцсан зүйлгүй. Учир нь Халдашгүй байдлын дэд хороогоор бүх асуудлыг нарийвчлан ярьсан. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга оролцож, байр сууриа илэрхийлсэн. Эл асуудлаар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хуралдах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *