Ачааны автомашины араас мөргөсний улмаас “Приус-30” автомашин шатжээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 04:14 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ын “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ