|

Д.Бат-Эрдэнэ Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжсэн. Хаалттай хуралдаанаар УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП Б.Жаргалсайханы саналыг Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ, ТББХ хүлээж авсаныг хэлэлцэж байгаа юм.

Чуулганы хаалттай хуралдаанаар цаасаар нууц санал хураалт явуулж, 66 гишүүн оролцсон байна.

Санал хураалтаар Д.Бат-Эрдэнэ Т.Аюурсайхан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээх шийдвэр гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *