|

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал болно

Гуравдугаар сарын 31-ний өдөр болох үйл явдлын тойм:

09.00-13.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Хямралын мэдээллийн харилцаа” оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн II шатны үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.

10.30-13.30 цагт: “Монполимет” (МПМ) цогцолбор төвд: Монголын Мянганы Сорилтын сан БХБЯ-ны хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

10.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлан, ЕБС төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно. Утас: 8810-1990.

 11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: нийгмийн эрүүл мэндийн “Фокус” ТББ-аас цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт: “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүдэнд “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулна. Утас: 8806-3425.

13.00 цагт: нийслэлийн БГД-ийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд: Геронтологийн үндэсний төв Нийслэлийн Ахмадын хороотой хамтран “Энэ жилдээ Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг нээнэ. Утас: 9300-0499.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *